Шууд Chart

Бээжин хотод агаарын бохирдол багасч байна

2017-01-09 11:34:54

БНХАУ-ын хэд хэдэн бүс нутагт агаарын бохирдол хэт нэмэгдсэнтэй  холбоотойгоор  аюулын улаан түвшинг өнгөрсөн долоо хоногт зарлаад байсан.  Тодруулбал, Хятадын нийслэл Бээжин хотоос гадна Тяньжин, Хэнань мужийн  зарим хэсэг, Хэбэй, Шаньдун, Анхой мужид аюулын хамгийн өндөр түвшнийг зарлаад байсан. 

Эдгээр хот, мужид хэт их утаанаас болж үзэгдэх орчныг 50 метрээр хязгаарлаж байсан юм. Харин аюулын улаан түвшнийг зарласнаас хойш 9 дэх өдөр Хятадын эрх баригчид түүнийг унтрааснаа зарлалаа. Бямба гарагийн шөнө Бээжин хотод хүчтэй салхитай байсны улмаас тус хотод тогтсон байсан өтгөн утаа арилж, ням гарагийн өглөө гэхэд тэнгэр цэлмэж, агаар цэвэршсэн байдалтай байжээ.

Хятадын Ус цар  уур, орчны  шинжилгээний газраас  өнөө  өглөө мэдэгдэхдээ аюулын түвшнийг унтрааж, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсныг мэдээллээ. БНХАУ-ын Засгийн газраас агаарын бохирдолттой тэмцэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь нийслэл хотын төвийн эргэн тойрон дахь нийт 10 мянган хавтгай дөрвөлжин км газарт түүхий нүүрсний хэрэглээг хориглосон явдал юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжин хотод агаарын бохирдол багасч байна   
Үзсэн: 1983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2017-01-09 12:00
мундаг юмаа.

Бидэнтэй нэгдээрэй