Монголын Үйлдвэрчний Эвлэлийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр "Эв санааны хандивын аян"-ыг зохион байгуулж эхлээд байна. Аяныг Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ирэх тавдугаар сарын 1 хүртэл өрнүүлэх юм. Ингэхдээ Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүнийг хамруулах ажээ.
"Эв санааны хандивын аян"-ыг дэмжин зохион байгуулахыг аймаг, нийслэл, салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоод, харьяа байгууллагын дарга, захирал нарт уриалсан байна.
Мөн уг аяны зорилго, чиглэлийг сурталчлах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдлагуудад Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдээс үүрэг болгосон байна.
| "Эв санааны хандивын аян"-ыг эхлүүллээ | ||
| Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.