Шууд Chart

“Түншлэл” зорилтот төсөл өнөөдрөөс эхэллээ

2017-01-09 12:20:36

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд санаачлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор “Түншлэл” зорилтот төслийг эхлүүлжээ. Уг төслийн гол зорилго нь сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт цэцэрлэг хэрэгцээ, сонирхол, зорилго, үнэт зүйл, үйл ажиллагаа, ажлын арга барилын хувьд нэгдмэл ойлголт, итгэл үнэмшилтэй хамтран ажиллаж хамтын бүтээл, амжилтын төлөө бие биенээ дэмжин нэг зүтгэл гарган ажиллах орчин үүсгэхэд оршиж байна.

Үйл ажиллагаа өнөөдрөөс ирэх пүрэв гараг хүртэл үргэлжлэх юм. Зорилтот төсөлд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэй Хэнтий аймгийн зургаан сум, ӨМӨЗО-ны долоон хошууны найман цэцэрлэгийн 200 гаруй багш оролцож, дээрх дүүргийн багш нарын туршлагаас хуваалцлаа. Төсөл ирэх онд ӨМӨЗО-ны Сөнд баруун хошуунд үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Түншлэл” зорилтот төсөл өнөөдрөөс эхэллээ   
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй