Шууд Chart

Израйлд террорист халдлага гарлаа

2017-01-09 14:41:23

Өнгөрөгч ням гарагт Израйлын нийслэл Иерусалим хотод террорист халдлага гарлаа. Халдлагын улмаас израйлын 4 цэрэг амиа алдаж, 20 гаруй хүн шархдсан талаар холбогдох албаныхан мэдээлж байна.

Палестины иргэн хүнд даацын ачааны машин унаж явсан бөгөөд тэр машинаараа израйлын хэлэг бүлэг цэргүүд рүү дайрчээ. Харин цэргүүд шуурхай ажиллаж,  халдлага үйлдэж буй этгээдийг буудаж устгасан байна. Амиа алдсан цэргүүдийн 3 нь эмэгтэй, нэг нь эрэгтэй цэрэг байжээ. Израйлын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, халдлагыг "Исламын улс" бүлэглэл үйлдсэн хэмээн таамаглаж байгаа юм.

Түүнчлэн тэрээр, олон улсын хамтын нийгэмлэг нь зөвхөн Европтой хамтарч терроризмтай тэмцэх биш, хаана халдлага болж байгаа газар бүрт хамтран тэмцэх ёстой хэмээн хэлсэн байна. Харин Палестины "Хамас" бүлэглэлээс энэхүү халдлагыг “баатарлаг үйлдэл” хэмээн магтан сайшаажээ.  Өнгөрсөн 2015 оны 10 дугаар сараас хойш Палестинууд Израйльд том бага хэд хэдэн халдалага үйлдээд байгаа. Одоогоор холбогдох албаныхан мэдээллийг баталгаажуулахаар ажиллаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израйлд террорист халдлага гарлаа   
Үзсэн: 1769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.3.xxx] 2017-01-09 23:09
Баруун нээрээ мэдээлэлд хэт нэг талыг барих юм. Палестинд өдөр бүр өчнөөн олноороо бөмбөгдөлт, буудлаганд маш олон хүн өртдөг. Тэр талаар мэдээлэл байдаггүй. Гэтэл Израйлд нэг жижиг халдага болоход л дэлхийгээр нэг гамшиг зарлах юм.
Зочин [80.216.251.xxx] 2017-01-09 19:14
bayr hurgie

Бидэнтэй нэгдээрэй