Дорнод аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулторийн нийт үзлэгийн 16 орчим хувийг эзэлж байна. Өвчний дэгдэлтийг намдаах үүднээс Хэрлэн сумын цэцэрлэгүүдийг долоо хоногийн турш үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэрийг гаргаад байна. Мөн хүүхэд багачуудыг хамарсан олон нийтийн үйл ажиллагааг гурван сарын 1 хүртэл түр хязгаарлахаар болжээ.
Хэрлэн сумын хэмжээнд 19 цэцэрлэгт 3897 хүүхэд сурч хүмүүждэг аж. Өвчний тархалтыг бууруулах урьдчилан сэргийлэх зорилгоор 0-5 насны хүүхэд, 65 ба түүнээс дээш настай уушигны архаг өвчтэй ахмад, жирэмсэн эхэд өрхийн эмч нар гэрээр үзлэг хийж байна.
Түүнчлэн өрхийн эмнэлэгүүдийг бямба гарагт ажиллах чиг үүргийг ч өгчээ. Үүнтэй зэрэгцэн засгийн газрын шийдвэр гарч, 0-5 насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд эмчийн магадлагааг үндэслэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагч нарт нь цалинтай чөлөө олгох бөгөөд гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна.
| Дорнод аймагт томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна | ||
| Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.