Говь-Алтай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 360 гаруй хүүхэд бий. Тэдний дөнгөж 15 нь хүүхдийн сувиллын цэцэрлэгт, 12 нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, үлдсэн нь сурч боловсрох боломжгүйгээс гэртээ сууж байна.
Есөнбулаг сумын долдугаар цэцэрлэгт гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Нархан” бүлэг ажилладаг. Иймд “Хүүхдийн тэргэнцэр” ТББ-аас хоёр тэргэнцэрийг гардуулсан ч 23 хүүхэд тэргэнцэргүй үлдэж байна.
Сонирхуулахад Oлон улсын “Ротари” сан Баруун Австралийн сайн дурын ажилчидтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хөл дээрээ явах боломжгүй хүүхдүүдэд зориулж тэргэнцэр хийсээр өдгөө 20-иод жил болж байна.
Тэдэнд бэлэглэсэн тэргэнцэр нь биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй, материал ашиглаж хүүхдийн насанд тусгайлан зориулж хийгддэг аж. Ер нь бага насны хүүхдэд зориулсан тэргэнцэр ховор байдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд маш чухал хэрэгцээтэй дэмжлэг болж байна.
| Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэргэнцэртэй боллоо | ||
| Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.