“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн өчигдөр боллоо.
Монгол эрдэмтэд гэрийн халдаг багана, самрын ясны хаягдлаар үйлдвэрлэсэн утаагүй эко түлш, өртөг багатайгаар усаар дулаан үйлдвэрлэх төхөөрөмжийг амжилттай туршиж, зах зээлд нийлүүлээд эхэлжээ. Ингэснээр гэр хорооллын айлууд нүүрсний хэрэглээндээ зарцуулдаг зардлаа хэмнэх боломжтой болоод байна.
Үндэсний 13 компани нь “Эрүүл орчин, зөв ахуй” ТББ-ыг байгуулж, дээрх халдаг багана, ширээг үйлдвэрлэсэн аж. Энэхүү төхөөрөмжийг гэртээ суурилуулсан айл нүүрс хэрэглэснээс хоёр дахин бага зардлаар дулааны асуудлаа шийдэх боломжтой гэв.
Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон юм.
| “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” үзэсгэлэн нээгдлээ | ||
| Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.