Шууд Chart

Венесуэлийн хууль тогтоох байгууллага ерөнхийлөгчөө огцрохыг уриалж байна

2017-01-10 12:40:33

Венесуэлийн үндэсний ассамблей ерөнхийлөгч Николас Мадурог албан тушаалаа орхихыг уриалсан төслийг баталж, түүнийг үүргээ бүрэн ухамсарлаагүй үндэслэлээр огцрохыг шаардаж байна. Тус улсын сөрөг хүчин өнгөрсөн онд олон нийтийн дунд нэр хүнд нь унасан ерөнхийлөгч Мадурог огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагыг тавьж ирсэн. Венесуэлийн шүүх болон сонгуулийн хорооны эрх баригчид сөрөг хүчний энэхүү уриалга шаардлагад хориг тавьж байсан засгийн газартаа зөөлөн хандаж байгаа.

Ерөнхийлөгчөө огруулах шаардлага хуулийн хүрээнд боломжтой. Гэхдээ өнөөдөр Мадурогийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн 2 жил эхэлж байгаа учир Үндсэн хуулийн шүүх нь ерөнхийлөгч Мадурогийн албан тушаалыг дэд ерөнхийлөгчид нь хүлээлгэн өгсний дараа түүнийг огцруулах санал хураалт явуулах нь амжилттай болох юм гэсэн зөвлөмж гаргажээ.  Венесуэль улсад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэж, инфляци нь 3 оронтой тооноос 4 оронтой тоо руу шилжиж байгаа ийм үед ерөнхийлөгч Мадурогийн нэр хүнд ард түмнийхээ дунд 20хувиас буурчээ.

Ерөнхийлөгчөө огцруулах тухай санал хураалтад 106 дэмжсэн санал авсан конгресс нь өчигдөр Мадурог шүүх улс төрийн бэлэг тэмдгийн чанартай шүүх хурлыг дахин эхлүүлсэн байна. Өнгөрсөн онд Венесуэлийн сөрөг хүчин Ватиканы зуучлалтай хэлэлцээний дүнд Мадурогийн эсрэг улс төрийн шүүх хурлыг түр зогсоож байсан юм. Энэ хооронд ерөнхийлөгч Мадуро Венесуэлийн засгийн газар 500, 5000, 20-н мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргаж, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, олон нийтийн эсэргүүцлийг намжаах чармайлт гаргаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэлийн хууль тогтоох байгууллага ерөнхийлөгчөө огцрохыг уриалж байна   
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй