Куба, Америкийн засгийн газар Мексикийн булан болон Флоридагийн хоолойд асгарсан газрын тос, түүнийг дагасан бохирдлыг цэвэрлэхэд хамтран ажиллах тухай гэрээг өчигдөр Хавана хотноо баталсан байна. Энэхүү гэрээ нь Бүгд Найрамдах намынхан засаг барихаас урьтаж, Обамагийн засгийн газрын арлын Куба улстай харилцаагаа хэвийн болгох хүчин чармайлтын бас нэгэн чухал хэсэг нь гэдгийг АНУ-ын томоохон хэвлэлүүдэд мэдээллээ.
Гэрээгээр Америк, Кубын аль аль нь хоёр орны хиллэдэг усан хилд газрын тос болон бусад бохирдлыг арилгах тухай хоёр талын үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах үүрэг хүлээж байна. Куба, Америкийн далайн эргийн хамгаалалтынхан аль хэдийн Карибын тэнгист хар тамхины наймаатай тэмцэх хууль хэрэгжүүлэх, цагаачлалын урсгалыг сааруулах зэрэгт хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ Флоридагийн хоолой дахь үйл ажиллагааны талаарх мэдээллээ харилцан солилцож, хяналт тавих ажлыг ч хамтран гүйцэтгэж байгаа аж.
Карибын тэнгист байгаль орчин бохирдуулах эрсдэлийг хянаж, хамтран ажиллаж байгаа нь хоёр орны хиллэдэг далайн эргийн ойр орчимд асгарсан газрын тос, бусад бохирдлын сөрөг үр нөлөөг бууруулахад чухал алхам болж байгааг хоёр улсын албаныхан онцолж байна.
| Куба, АНУ газрын тосны бохирдлыг цэвэрлэхэд хамтран ажиллахаар болов | ||
| Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.