Шууд Chart

Ажил хаялтын улмаас Лондон хотын хурдны галт тэрэгний үйлчилгээ саатжээ

2017-01-10 13:56:51

Лондон хотын метроны буудлын ажилчид өчигдөр ажил хаялт зарласны улмаас хотын хаяа дүүргүүдээс ажилдаа явдаг олон сая хүн ажлаасаа хоцорч, галт тэрэгний буудлууд дээр гацсан байна. Лондон хотын төвийн хэд хэдэн хурдны галт тэрэгний өртөө даваа гарагийн өглөөний ид ачааллын цагаар үйл ажиллагаагаа зогсоосон учир иргэд ажилдаа явган алхах, хүн ихтэй автобусаар явахад хүрч, мөн гэрээсээ ажлаа хийх боломжтой нь гэрээсээ ажлаа явуулсан байна. Хурдны галт тэрэгний гол үйлчилгээ зогссон учир хотын автозамын хөдөлгөөн саатаж, олон цагаар түгжрэл үүсчээ.

Мөн ажил хаялтаас болж Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудлын 4, 5 дугаар терминалаас Лондонгийн галт тэрэгний төв өртөөтэй холбодог метроны үйлчилгээ ч зогссон байна. Лондон хотын тээврийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбоод аюулгүй байдлын үүднээс ажлын байранд цомхтгол хийх, тасалбар түгээх цэгүүдийг хаах зэргийг эсэргүүцэж, ийнхүү ажил хаялт зарлаж байгаа юм.

Лондон хотын захирагч Садик Хан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Лондонгийн тээврийн менежментийн багтай яриа хэлэлцээ хийхийг тээврийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбоодод уриалсан байна. Лондон хотын хурдны галт тэргээр ажлын өдөр ойролцоогоор 4 сая хүн зорчдог аж.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ажил хаялтын улмаас Лондон хотын хурдны галт тэрэгний үйлчилгээ саатжээ  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй