Германы канцлер Ангела Меркель хэрвээ Их Британи Европын Холбооны иргэдийн цагаачлах асуудалд хязгаарлалт тогтоовол эргээд Европын холбооны нэгдсэн зах зээлд орох боломжгүй болно гэдгийг Лондонд анхааруулжээ. Өөрөөр хэлбэл Европын холбоо Их Британитай сайн харилцаагаа хадгалах сонирхолтой байгааг хатагтай Меркель тэмдэглэсэн байна.
Гэхдээ Британи Европын холбооноос гарсныхаа дараа нэгдсэн зах зээлд эргэж орох болбол энэ нь эрх чөлөөний суурь 4 зарчмыг хадгалсан нөхцөлд л биелэх боломжтой, суурь зарчмыг дагахгүйгээр ямар ч яриа хэлэлцээ явахгүй гэдгийг Европын нөлөө бүхий удирдагчдын нэг Ангела Меркель дахин мэдэгдсэн байна. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй улс орон нь Европын холбооноос гармагц Европын дотоод цагаачлалын урсгалд хязгаар тогтоох бодолтой байгаагаа саяхан илэрхийлсэн юм. Тереза Мэй Их Британийн Европын Холбооноос гарах тухай хэлэлцээг ирэх дөрөвдүгээр сарын 1-н гэхэд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Их Британийн Европын холбоон дахь түнш орнууд дотоод цагаачлалыг хязгаарлана гэдэг бол Британи эргээд нэгдсэн зах зээлд эргэж ороход тун тохиромжгүй гэдэг санааг ч мөн давхар илэрхийлж байгаа юм байна.
| Меркель Их Британид анхааруулга өгөв | ||
| Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.