Шууд Chart

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017-01-10 14:37:06

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны нэгдүгээр сарын 9-нд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан захирал Жонатан Брүүкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

МСК-ийн Удирдах зөвлөл 2016 оны 12 дугаар сард Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан юм. Энэ хүрээнд тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, цаашдын хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм.


АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй