Агаарын бохирдлын улмаас Камбож улсад жилд 7 мянган хүн нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Камбож улс нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад тийм ч аж үйлдвэржсэн улс биш. Гэхдээ агаарын бохирдлын гол шалтгаан нь аж үйлдвэрлэл, авто машины утаа, хүн амын ахуйн түлшний хэрэглээтэй холбоотой гэж үзжээ. Агаарын бохирдлын хэмжээгээрээ Камбож улс 180 орноос 148-д эрэмбэлэгдэж байгаа нь агаарын бохирдол дээд цэгтээ хүрч байгааг харуулж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд тус улсад эдийн засаг өсч, гаднаас автомашин худалдан авалтын тоо өссөн нь сайн хэрэг ч нөгөө талдаа энэ нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг сөрөг шалтгаан болжээ. Түүнчлэн жижиглэн худалдаа эрхлэгчид мод болон модны нүүрс ашиглан гудамжиндаа гал түлж их хэмжээний утаа гаргаж байна гэсэн тооцоог гаргажээ. Учир нь олон мянган Камбож иргэд гудамжны жижиг хоолны цэг ажиллуулж, амьжиргаагаа залгуулдаг юм. Үүнээс үүдэн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүн амын нас баралтын бас нэг шалтгаан болж байна.
Камбож улсын Байгаль орчны сайд Cэе Сам Аль хэлэхдээ “Энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг бид судалж байна”.. Засгийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрүүдэд эко түлш нэвтрүүлэх, импортын автомашины насжилтыг 2 жилээс илүүгүй хугацаанд эдэлсэн байх шалгуур тавих гэнэ. Үүнээс гадна утаа ихээр ялгаруулдаг модны нүүрснээс татгалзаж, коксжсон түлшийг хэрэглээнд илүү хямд өртгөөр нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
| Камбож улсад агаарын бохирдол нэмэгджээ | ||
| Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.