АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Германы авто машин үйлдвэрлэгч "Волксваген"-ы гүйцэтгэх албан тушаалтныг авто машины хий ялгаруулах мэдээллийг хуурамчаар гаргаж, Америкийн хууль хэрэгжүүлэгч нарыг хууран мэхлэх нууц хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр баривчлан саатуулсан байна. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 2014-2015 оны гуравдугаар сар хүртэл АНУ дахь "Волксваген"-ы Зохицуулалт хяналтын төвийг удирдаж байсан Оливер Шмитдтийг баривчилжээ.
Германы "Волксваген" компани өөрийн дизель хөдөлгүүртэй авто машиндаа туршилтын хугацаанд утаа ялгаруулах түвшнийг бууруулж мэдээлэх зорилготой хууль бус программ суурилуулсан гэдгээ 2015 оны есдүгээр сард хүлээн зөвшөөрсөн. "Волксваген"-ы зүгээс энэ хэргийн үнэн мөнийг тогтооход АНУ-ын Хууль зүйн яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар ч албан ёсны байр суурь хэлээгүй байна.
АНУ-ын цагдаа нар "Волксваген"-ы өөр нэг инженерийг авлига хээл хахуультай холбоотой байж магадгүй үндэслэлээр шалгаж байна. Холбооны мөрдөх товчоо "Волксваген" Америкийн хууль хяналтынхныг хууль бус программаар хэрхэн хууран мэхэлж байсан, мөн гүйцэтгэх албан тушаалтнууд нь энэ хэрэгт оролцоотой эсэхийг үргэлжлүүлэн шалгах юм байна.
| Холбооны мөрдөх товчоо "Волксваген"-ы удирдах албан тушаалтныг баривчилжээ | ||
| Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.