Шууд Chart

ОХУ, Курилын арлуудад дахин судалгаа хийнэ

2017-01-11 09:38:39

ОХУ-ын тэнгисийн цэрэг Алс Дорнодын Курилын арлуудад тэнгисийн цэргийн бааз байгуулах боломжийг дахин судлахаар болсон тухайгаа мэдэгджээ.

Өнгөрсөн оны 5-р сард Оросын тэнгисийн цэрэг Курилын цуваа 4 арлын нэгд нь судалгаа явуулсан юм. Оросын цэргийн мэргэжилтэн, шинжээчид тус бүсэд 1 сар гаруйн хугацаанд судалгаа шинжилгээ хийсний дунд агаарын нислэгийн зурвас байгуулах боломжийг судалжээ. Гэхдээ энэ оны 6-гаас 9-р сарын хооронд тус аралд дахин судалгаа хийх шаардлагатай болсон гэж Оросын Номхон далайн тэнгисийн флотоос мэдэгдсэн байна.

Одоогоор Оросын тэнгисийн цэргийнхэн судалгаа хийх нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргажээ. ОХУ-ын арми Курилын арлуудад цэргийн дэд бүтэц байгуулах, байрлуулах чиглэлд сүүлийн жилүүдэд тууштай ажиллаж байна. Одоогоор Курилын хоёр аралд пуужингаас хамгаалах шинэ системээ байрлуулаад байна. Гэвч ОХУ-тай Курилын арлуудын эзэмшлийн асуудлаар  газар нутгийн маргаан хийдэг Японы засгийн газар тэдгээр арлуудыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсэн байр сууриа хадгалж байна. Японы зарим шинжээчид ОХУ Хойд Тэнгис дэх олон улсын ашиг сонирхол нэмэгдэж байгаа ийм үед тус бүс нутаг дахь Хятадын усан онгоцуудын хөдөлгөөнийг ойроос харж, ажиглахын тулд Алс Дорнод дахь цэргийн дэд бүтцээ нэмэгдүүлэхийг чармайж байна гэж дүгнэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Курилын арлуудад дахин судалгаа хийнэ  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй