Шууд Chart

Кгалема Мотланте Монголд ирэхийг мөрөөддөг байжээ

2013-10-31 14:44:13

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантег хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр Ерөнхий сайд уул уурхайн салбарт хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхлоо илэрхийлсэн юм. Харин ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте “арьс өнгөөр алагчлах үзлийн эсрэг тэмцэж, үүнээсээ болж шоронд хоригдож байсан. Энэ үеэрээ Монголын түүхийн тухай ном уншиж, Монголд очихыг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл минь өнөөдөр биелж байна” гэлээ
Дашрамд дуулгахад манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо.

    

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Кгалема Мотланте Монголд ирэхийг мөрөөддөг байжээ  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй