Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулахын тулд Ерөнхий сайд санаачлага гаргажээ

2013-10-31 14:47:06
Error loading player: No playable sources found

Ерөнхий сайд ээлжит 30 минутын уулзалтаа хийлээ. Энэ удаад  өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа үр дүнг танилцуулсан юм. Тэрбээр “Хоёр орны ирэх 20 жилийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталсан. Мөн Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээний дагуу  холбогдох шатны байгууллагуудын хооронд 11 баримт бичгийг албажуулан гарын үсэг зурлаа.  Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд анх удаа тодорхой тоо, хэмжээ ярьж тогтоолоо. Засгийн газрын түвшний яриа хэлэлцээнд шинэ механизм бий болгож, Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын түвшний уулзалтыг жил бүр хийхээр тохиролцлоо” гэж хэлсэн юм. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх хэд хэдэн жишээ татлаа.

Тухайлбал, 50 тэрбум ам.доллартай тэнцэх өртөгтэй нэг тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд Хятадад нийлүүлнэ. Монголд нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулан хийн түлш гаргаад, заримыг нь Хятадад экспортолно. Өөрийн орны түүхий тосны бүтээгдэхүүн “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмж, сард 35-40 мянган тонныг авахаар боллоо. Хилийн боомтуудыг төмөр замаар холбож, хоёр орны худалдааны албан ёсны боомтын тоог дөрвөөр нэмж, далайн шинэ гарцын талаар ярилцлаа. Чухал шаардлагатай мэргэжлүүдээр өмнөд хөршид таван жилийн хугацаанд жилд 1000 оюутан сургахаар болжээ. Нээлттэй ярилцлагаар сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авдаг.

Энэ удаад төмөр замын холбогдолтой асуудлуудаар 3 улсын ажлын хэсэг удахгүй Монголд уулзаж ярилцана, цалин тэтгэврийн хэмжээг салбар, бүтээмжээс нь хамааруулан шатлалтай нэмэхээр ирэх оны төсөвт тодорхой мөнгө суулгасан, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулахын тулд Ерөнхий сайдын хувиар хэд хэдэн санаачилга гаргаж, ажлыг нь эрчимжүүлсэн, баруун 3 аймагт барьж буй битүү захыг ойрын 3 сард багтаан дуусгана, олны анхаарлын төвд байгаа зарим эмнэлгийн асуудлыг салбар хариуцсан сайд эргэн харж шийдвэрлэхээ мэдэгдсэн гэж хариуллаа.

Нийтэлсэн: Б.Баярт

Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулахын тулд Ерөнхий сайд санаачлага гаргажээ   
Үзсэн: 2005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.165.xxx [180.235.165.xxx] 2013-10-31 23:19
Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулахын тулд ямар санаачлага гаргасан юм бэ? Түүнийгээ тодорхой хэлээгүйг бодоход Монголд ашигтай санал биш л байна даа.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-31 20:57
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГААД ХӨӨГДСӨН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2013-10-31 15:29
ОЮУТОЛГОЙ ХАРИЛЦАН АШИГТАЙ БАЙЖ АЖИЛЛАНА ШҮҮ,ТЭРНЭЭС БИШ 10 ЭРДЭНЭТ, 40 БОРОО ГОЛД, 5 АСГАТЫН ДАЙНЫ ЗЭС АЛТ МӨНГӨНИЙ НӨӨЦӨӨ Ц,ЭЛБЭГДОРЖЫН ЗУРАГТААР ЯРЬСАН ШИГ ДАШИЙН ШОГ БОЛСООН ТАВИАД ТУУХААС ГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ,АРД ТҮМЭН ТАНЫ ЗГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НҮД ЦАВЧИХГҮЙ ХАРЖ АЖИГЛАЖ БАЙГАА ШҮҮ.АМЖИЛТ ХҮСЬЕ.

Бидэнтэй нэгдээрэй