АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд Трамп өөрийн засаг захиргааг бүрдүүлсээр байна. Харин өчигдрөөс эхлэн АНУ-ын Сенат түүний бүрдүүлж байгаа засаг захиргааг хэлэлцэж баталгаажуулах хурлыг эхэллээ. Хамгийн түрүүнд Сенатын хууль зүйн хороо АНУ-ын ерөнхий прокурорт нэр нь дэвшээд байгаа Жефф Сешнсийг хэлэлцлээ.
Жефф Сешнс нь АНУ-ын Алабама мужийг төлөөлөн 1997 оноос хойш Сенатын танхимд тасралтгүй сонгогдон ажиллаж байгаа хашир туршлагатай хуульч юм. Бүгд найрамдах намын бусад гишүүдийг бодвол Дональд Трампыг ерөнхийлөгчид нэр дэвшхээ мэдэгдсэнээс хойш идэвхтэй дэмжсэн гэдгээрээ бусдаас ялгарна. Тэрээр 1981-1993 оны хооронд АНУ-ын Прокурорын газрын Алабама мужийг хариуцсан Өмнөд хэсгийн ерөнхий прокуророор ажиллаж, 1995-1997 онд Алабама мужийн ерөнхий прокурорын албыг хашиж байсан туршлагатай. Сенатын танхимд ардчилсан нам болон Барак Обамагийн засаг захиргааг хүчтэй шүүмжилдэг байсан тэрээр цагаачлалын талаар хатуу бодлого баримталдаг, халамжийн системийг өөрчлөн, тэтгэврийн төвшинг бууруулна гэж үздэгээрээ “алдартай”. Сенатын танхим ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолы хүртэл түүний засаг захиргаандаа нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүүдийг хэлэлцэж батлах юм. Дональп Трамт энэ сарын 20-нд тангаргаа өргөснөөр албан ёсоор түүний ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ.
| АНУ-ын Сенат Трампын бүрдүүлж байгаа засаг захиргааг хэлэлцэж эхэллээ | ||
| Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.