Орон нутгийн үүрийн 5 цагийн орчимд Афганистан улсад 2 удаагийн маш хүчтэй дэлбэрэлт болсны улмаас одоогийн байдлаар 30 хүний амиа алджээ. Нэг дэлбэрэлт нь Кабул хотын төвд байрлах парламентийн ордны ойролцоо болсон байна.
Харин нөгөө дэлбэрэлт нь Кандахар хотод байрлах олон улсын зочдод зориулсан амралтын байрны ойролцоо болжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж 14 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дотор Арабын нэгдсэн Эмирт улсын элчин сайд болон бусад албаныхан байсан байна. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Афганы гол тагнуулын байгууллага болох үндэсний аюулгүй байдлын удирдах түвшний албан тушаалтан амиа алдсан тухай хэлж байгаа юм. Мөн баруун Герат мужийн засгийн газрын гишүүн шархадсан байна.
Харин халдлагыг талибанчууд үйлдсэн тухайгаа өөрсдийн мэдээллийн агентлагаараа дамжуулан мэдэгджээ. “Талибан” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абуль аль Аби “Бидний энэхүү дэлбэрэлтүүд тагнуулын байгууллагын зарим нэг ахлахууд руу чиглэсэн хэмээн хэлжээ. Талибанчууд өнгөрсөн оны 9-р сард, Кабул хотноо халдлага үйлдэж, 88 хүнийг хөнөөж байсан байна.
| Афганистанд 30 хүний аминд хүрсэн террорист халдлага гарчээ | ||
| Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.