Шууд Chart

Детройтын олон улсын авто шоу нээлтээ хийлээ

2017-01-11 13:13:54

Автомашин сонирхогчид болоод автомашин үйлдвэрлэгчдийн дунд жил бүр олон арван авто шоу зохион байгуулагддаг. Түүний нэг бол жил бүрийн оны эхний сард зохион байгууллагддаг Хойд Америкийн хамгийн том авто шоу болох Детройтын олон улсын авто шоу нээлтээ хийлээ.

Энэхүү шоу нь Хойд Америкдаа төдийгүй Ази, Европын орнуудын хамгийн алдартай авто шоунуудын нэг бөгөөд 1993 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж, энэ жил 24 дэх удаагийн нээлт нь болж байгаа юм. Түүнчлэн энэхүү шоу нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, алдартай авто шоунуудын нэг учир тус авто шоунд манай гаригийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд алгасалгүй оролцож, өөрсдийн хамгийн шилдэг, шинэлэг загваруудаа дэлгэн харуулж, олон нийтэд танилцуулдаг уламжлалтайгаас гадна, тухайн оны онцлох автомашиныг сонгон шалгаруулдаг юм.

Энэ жилийн оны онцлох автомашинаар Шевролет моторс компанийн “Шеви Болт” автомашин тодорсон бол, Хонда моторс компанийн шинэ загварын Раяджелине машин оны шилдэг ачааны автомашинаар шалгарлаа. Энэхүү номинацуудыг автомашин сонирхогчдын төлөөлөл болон сэтгүүлчдийн 60 хүний бүрэлдэхүүнтэй баг сонгон шалгаруулдаг юм.  Энэ жилийн оны онцлох автомашинээр шалгарсан Шевролет моторсын “Шеви Болт” машин нь электрон машин гэдгээрээ бусдаасаа онцлог болжээ. Уг машин нь электрон цэнэгээрээ 320 километр газар торохгүй явдаг байна. Тиймээс шатахуун зарцуулалт багатай, байгальд ямар нэг хор нөлөөгүй, эко технологиор бүтээгдсэн  гэдгээрээ давуу талтай юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Детройтын олон улсын авто шоу нээлтээ хийлээ  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй