Шууд Chart

Барак Обама Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд олон нийтэд хандан сүүлчийн удаа үг хэллээ

2017-01-11 15:20:00

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Чикаго хотноо найман жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаанд олон нийтэд хандан сүүлчийн удаа үг хэллээ.

Тэрбээр анх 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулснаар АНУ-ын түүхэнд анхны хар арьст Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. Чикаго хотод энэхүү үг хэлэх ёслолын ажиллагаа болсон нь түүний хувьд учир утгатай үйл явдал байлаа. Обама 2008 болон 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Чикаго хотноо ялалтын баярын үгээ хэлж байсан юм. Тиймээс тэрбээр энэхүү ёслолын ажиллагааны үеэр “Би Ерөнхийлөгчийн хувиар хэлэх сүүлийн үгсээ эхэлсэн газартаа буцан ирж хэлэхийг хүссэн” юм гэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн 8 жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын талаар баримталж байсан бодлого дутмаг байсан тухай хэллээ. Харин түүний дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп улс орныхоо аюулгүй байдалд үнэхээр амин чухал үед л цэргийн хүч ашиглах болно гэж хэлж байсан. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамад цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтынх нь төлөө 2009 онд Нобелийн энхтайвны шагналыг хүртээж байсан юм. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх Нобелийн шагнал авсан дөрөв дэх Ерөнхийлөгч болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Барак Обама Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд олон нийтэд хандан сүүлчийн удаа үг хэллээ   
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй