Шууд Chart

Монголбанк хүсэлтийг 100 хувь биелүүллээ

2013-10-31 14:49:56

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 106.0 сая юань худалдаж валютын захад нийлүүлсэн байна. Банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлж, валютын захад 81.0 сая ам.доллар нийлүүлжээ.
 
 Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.
 
 
 

    

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк хүсэлтийг 100 хувь биелүүллээ  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй