Шууд Chart

Филиппинд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2017-01-11 15:25:00

Өчигдөр Филиппиний зүүн өмнөд Жоло арлын эрэг дагуу рихтерийн шаталбараар 7.3 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны албанаас мэдээллээ. Тус  газрын мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн голомт нь Индонез, Филиппин хоёрын хооронд Селебес тэнгисийн төвд нь ойролцоогоор 617 км-ийн гүнд хөдөлжээ.

Газар хөдлөлт далайн гүнд болсон учраас хүн амь эрсэдсэн болон эд материалын хохирол учраагүй байна. Түүнчлэн байгалийн  энэ гамшиг  цунамигийн аюул дагуулсангүй. Филиппин улсын арлууд нь Номхон далайн галт цагираг гэж нэрлэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй  бүсэд оршдог  учир байнга газар хөдлөлтөд өртдөг байна.

1990 онд тус улсын хойд Лузон арал дээр рихтерийн шаталбараар 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2000 гаруй хүн амь насаа алдаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Филиппинд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй