БНХАУ-ын эдийн засаг өнгөрөгч 2016 онд 6.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Харин өнгөрөгч 2015 онд 6.9-тай гарч байсан байна. Сүүлийн хоёр жилийн үзүүлэлт нь тус улсын хувьд 1990 оноос хойших хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байгаа жилүүд байна. 2010 онд тус улсын эдийн засгийн өсөлт 10.4 хувьтай байсан нь 2011 онд 9.2 хувь, 2012 онд 7.8 хувь болж тус тус буурсан юм.
Харин өнгөрөгч оны тухайд өсөлтөө долоон хувьд барина гэсэн тооцооллыг Хятадын Засгийн газар хийж байсан. Тус улсын эдийн засгийн өсөлт ийнхүү удаашрах болсон нь хөгжлийн загвартаа өөрчлөлт оруулж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаас хэрэглээ, үйлчилгээний салбарт тулгуурлах бодлого түлхүү баримтлах болсонтой холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Өнгөрөгч 2015 онд Хятадын Гадаад худалдаа жилийн дүнгээрээ долоон хувиар буурч, 24.59 их наяд юань буюу 3.8 их наяд америк доллар болсон байна. Түүнчлэн Хятадын үйлчилгээний салбарын эзлэх хувь түүхэндээ анх удаа тус улсын ДНБ-ий талаас давж, 50.5 хувьд хүрч байжээ. 2016 онд дэлхийн худалдааны өсөлтийн хурдац 2009 оноос хойших хамгийн доод үзүүлэлттэй байгаа хэдий ч сэргэх хандлага ерөнхийдөө хадгалагдсаар байна” гэж тайланд дүгнэжээ.
| БНХАУ-ын эдийн засаг 2016 онд 6.7 хувиар өсчээ | ||
| Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.