Детройтын олон улсын авто шоу үзэсгэлэнгийн нээлтийн үеэр "Cars" буюу машинууд хүүхэлдэйн киноны 3-р анги нээлтээ хийх гэж байгаа талаар тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Хүүхдүүдийн төдийгүй кино сонирхогч хэн бүхний үзэх дуртай "Cars" хүүхэлдэйн киноны 3-р анги энэ оны зургаадугаар сард олон улсад нээлтээ хийх юм байна.
АНУ-ын "Дисней" кино продакшны “Пиксар” студээс хүүхэд багачуудад зориулан бэлтгэдэг олон сонирхолтой хүүхэлдэйн кино байдаг. Түүний нэг бол яах аргагүй “Машинууд” кино юм. Анх 2006 онд уг хүүхэлдэйн киног хүргэж байсан. Харин киноны 2-р анги 2011 онд нээлтээ хийж байсан бол түүнээс 6 жилийн дараа ийнхүү 3 дугаар анги үзэгчдийн хүртээл болохоор боллоо.
Шинээр гарах 3-р ангид киноны гол дүрийн баатрын эсрэг шинэ загварын машин гарч ирснээр киноны үйл явдал өрнөх юм. Түүнчлэн кинонд шинээр хоёр дүр нэмсэнээ кино уран бүтээлчдийн зүгээс онцолж байна. Кино багийнхан “Цахилгаан хочит Маквен”-д маш том өрсөлдөгч болох Жексон стормын дүрийг бүтээн гаргаж иржээ.
Тэрээр Маквенаас илүү өнгө үзэмжтэй, дээд зэргийн өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүдээр тоноглогдсон орчин үеийн загвартай юм байна. Тус дүрийг бүтээхийн тулд "Форд моторс" компаниас дэмжлэг авчээ. Нөгөө талаас шинээр бүтээж байгаа ангид сонирхолтой туслах дүрүүдийг мөн нэмсэн байна. Хоёр дахь шинэ дүрээр "Крүз Рамирез "гэх шар өнгөтэй, эмэгтэй машины дүрийг гаргажээ.
Энэ дүр нь Маквеныг дахин шинэлэг өнгө үзэмжтэй, бүрэн тоноглолтой машин болоход туслах үүрэгтэй юм байна. Төгсгөлд нь Пристон Кап уралдаанд тэр хоёрын хэн нь түрүүлэх бол гэсэн асуултыг уран бүтээлчдийн зүгээс үзэгчдэд үлдээж, мэдээллээ өндөрлөсөн байна.

| Ирэх зургаадугаар сард "Машинууд" хүүхэлдэйн киноны шинэ анги нээлтээ хийнэ | ||
| Үзсэн: 6945 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.