Шууд Chart

Италийн цагдаа нар Кибер тагнуулын төвийг илрүүлж устгажээ

2017-01-11 17:30:00

Италийн Ром хотын цагдаагийнхан тус улсын нэртэй улс  төрчид, нийгмийн зүтгэлтнүүд болоод бизнес  эрхлэгчдийн мэдээллийг олон жилийн туршид  цуглуулж байсан Кибер тагнуулын төвийг илрүүлж устгасан байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Лондонд оршин суух эрхтэй цөмийн инженерийг эгчийнх нь хамтаар баривчилсан байна. 45 настай Жулио, 49-тэй  Франческо Мария Оккьонеро нар санхүүгийн дээдсийн хүрээлэлд нэртэй юм байна. Тэднийг  төрийн  нууц мэдээллийг хууль бусаар олж авсан, компьютерийн системд хууль бусаар нэвтэрсэн, нууц мэдээллийг хулгайлсан зэрэгт буруутгаж буй юм байна. Тэдний тагнаж, мэдээллийг нь  цуглуулж байсан хүмүүсийн дунд Италийн төв банкны удирдлагууд, парламентын дээд, доод  танхимын  гишүүд багтаж байсан байна. 

Энэ хэргийг Италийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний албаны мөрдөгчид шалгаж байгаа бөгөөд эгч дүүс Айпирамид нэртэй программыг  компьютерийн сүлжээнд нэвтрүүлж, түүгээрээ дамжуулан Италийн Засгийн газар болон дэлхийн санхүүгийн ертөнцөд нэртэй хүмүүсийн нууц  мэдээллийг авдаг байсан байна.

Тэдэнд улс төр, бизнес гэдэг ерөнхий нэрийн дотор 122 төрөл болгосон 18327 хүний мэдээллийн бүрэн сан байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн цагдаа нар Кибер тагнуулын төвийг илрүүлж устгажээ   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй