Интернетийн хайлтын системийг тэргүүлэгч Гүүгл компани сүүлийн хэдэн жил өөрөө жолооддог бүрэн автомат машин зохион бүтээхээр оролдсоор байгаа. Харин тэдний энэхүү зүтгэл 2017 онд биелэллээ олж байна гэхэд болно. Тус компани ФИАТ Крайслер моторс компанитай хамтарсан Вэймо төслийн хүрэээнд өөрөө жолоодогч автомашин зохион бүтээх ажлаа амжилттай дуусгажээ. Бэлэн болсон машинаа энэ сарын сүүлээр АНУ-ын Калифорниа болон Аризона мужийн автозамд эхний туршилтуудаа хийхээр төлөвлөж байна. Вэймо төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тус компаниуд сүүлийн 8 жилийн турш тасралтгүй судалгаа, шинжилгээ болон туршилтын ажлуудыг хийсэн бөгөөд төсөлд нийт 75 мянган америк долларын хөрөнгө мөнгө зарцуулжээ.
Гэхдээ туршилт амжилттай болбол, өөрөө жолоодогч энэхүү машиныг үүнээс бага өртөгөөр бүтээж болно гэдгийг машиныг зохион бүтээгчдийн зүгээс мэдэгдэж байгаа юм. Форд моторс компани, Делфи корпораци зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд ч мөн автомат жолоодлоготой машин зохион бүтээхээр судалж байна. Фиат Крайслер дээр нэмэгдээд Хонда моторс компани ч өөрсдийн үйлдвэрлэдэг автомашинууддаа Вэймо технологийг ашиглах тухай яриа хэлэлцээр хийж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн машиныг зохион бүтээсэн Вэймо төслийн удирдагч Жон Крафик “Оны шилдэг зохион бүтээгч”-ээр шалгарчээ. Энэ шагнал нь Америкийн томоохон хэвлэл мэдээллийн сувгуудын нэг Си нет сайтаас автомашин сонирхогчдод зориулсан Рөүд шоуны нэрэмжит 5 номинацын нэг ба тус шагналыг АНУ-ын Детройд мужид болсон 2017 оны Олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр гардуулсан юм.

Автомашины зах зээлд томоохон нээлт хийсэн хүн л энэ шагналыг хүртэх эрхтэйг ч албаны хүмүүс тодотгож байв. Оны шилдэг зохион бүтээгч болсон ноён Жон Крафик “Вэймо төслийн энэ машин нь мэдрэгч болон жолоодлогийн удирдлагатай бөгөөд өөрөө программаа автоматаар шинэчилдэг” болохыг онцоллоо.
| Гүүгл бүрэн автомат удирдлагатай машин зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1598 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.