Дэлхийн баячуудын тансаг хэрэглээний нүүр царай болсон дарвуулт онгоцны үзэсгэлэн худалдаа олон оронд болдог. Энэ жилийн хамгийн анхны үзэсгэлэн худалдаа Их Британийн нийслэл Лондон хотноо энэ сарын 6-наас 15-ны хооронд зохион байгуулагдаж байна. Дотроо усан сан, фитнес танхим гээд хүний хэрэгцээг бүрэн хангасан эдгээр хөлгүүдийн үнэ хэдэн арван сая доллараар хэмжигдэж байгаа юм. Хэдийгээр дэлхий зах зээл хямралтай байгаа хэдий ч худалдан авалт сайн байгааг зохион байгуулагчид мэдэгдлээ. 63 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн үзэсгэлэнд Их Британы тэнгисийн хөлөг онгоцны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн холбоо, Британы тэнгисийн цэргийн флотууд болон завь сонирхогчид төдийгүй, 400 гаруй хөлөг онгоц оролцож байна. Үзэсгэлэнгийн онцлох дарвуулт онгоцоор Сансеекр 95 тодорлоо. Нийт 28 метрийн урттай нь үзэсгэлэнд оролцож байгаа хамгийн урт төдийгүй, дээд зэрэглэлийн тансаг орчинг бүрдүүлж чадсанаараа бусдаас ялгарч байгааг үзэсгэлэнг сонирхон үзэж байгаа үзэгчид онцолж байлаа.
Түүнчлэн энэхүү тансаг хөлгийн үнэ нь л гэхэд 7,5 сая долларын үнэтэй юм байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр далайн амьдралын талаар дүрслэн харуулсан усны үзүүлбэрүүд, усны хувцасны загварын шоу, зохион бүтээгчдийн бүтээлээ танилцуулах өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох юм. Усан санд үзүүлбэр үзэхийн зэрэгцээ хүүхдүүдтэйгээ хөгжилдөн усан спортоор ч хичээллэх боломжтой юм. Нөгөөтэйгүүр усны хувцасны шинэ загвар хандлагыг танилцуулах шоу зохиогддог ба хамгийн боломжит үнээр худалдаалагддаг ажээ. Үүнээс гадна, энэ жилийн үзэсгэлэн дээр усны далавч буюу ус зүсэгчийг анх удаа танилцуулжээ. Энэ бүтээл нь усанд нисэж байгаа мэт мэдрэмжийг өгнө гэж зохион бүтээгчид олцолж байна. Түүгээр ч зогсохгүй галд шатахгүй материалаар хийгдсэн завь, 10 минутын дотор хийлж болдог авч явахад авсаархан завьнуудыг ч танилцуулж байгаа юм байна.
| Дарвуулт онгоцны 63 дахь үзэсгэлэн худалдаа Лондонд болж байна | ||
| Үзсэн: 1523 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.