Шууд Chart

Италийн цагдаа нар кибер тагнуулын төвийг илрүүлжээ

2017-01-12 11:55:10

Италийн  Ром хотын  цагдаагийнхан тус улсын  нэртэй улс  төрчид,  нийгмийн зүтгэлтнүүд  болоод  бизнес  эрхлэгчдийн мэдээллийг  олон жилийн туршид  цуглуулж  байсан кибер тагнуулын төвийг илрүүлж устгасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны  үр дүнд Лондонд  оршин  суух эрхтэй цөмийн  инженерийг  эгчийнх нь хамтаар  баривчилжээ.

45 настай  Жулио, 49 настай Франческо Мария Оккьонеро  нар нь дээдсийн хүрээлэлд санхүүгийн чиглэлээр нэртэй этгээдүүд юм байна. Тэднийг  төрийн  нууц мэдээллийг хууль бусаар  олж авсан, компьютерын  системд  хууль бусаар нэвтэрсэн, нууц мэдээллийг хулгайлсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ хэргийг  Италийн  кибер  гэмт хэрэгтэй тэмцэх  үндэсний албаны  мөрдөгчид  шалгаж  байгаа гэнэ. Эгч дүүс "Айпирамид" нэртэй программыг компьютерын сүлжээнд нэвтрүүлж, түүгээрээ дамжуулан Италийн засгийн газар  болон  дэлхийн санхүүгийн  ертөнцөд  нэртэй   хүмүүсийн  нууц  мэдээллийг авдаг байсан  аж.

Тэдэнд  улс  төр, бизнес  гэдэг Ерөнхий нэрийн дотор 122 төрөл  болгосон 18327 хүний мэдээллийн бүрэн сан байсан нь илэрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн цагдаа нар кибер тагнуулын төвийг илрүүлжээ   
Үзсэн: 1592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй