Шууд Chart

Энэ онд орон сууцны үнэ тогтвортой байна

2017-01-12 14:44:54

”Монгол банк", “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 оны арванхоёрдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,047 орон сууцны үнийг хамруулсан юм.

Тухайн үеийн байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.1 хувиар буюу бага зэрэг өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар буурчээ.

Оны эцэст зах зээлд нийлүүлсэн шинэ орон сууцны үнэ өссөн ч, хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлсөн аж.    

Сонирхуулахад шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 2,050,000 төгрөг болж өмнөх сараас 0.55 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.02 хувиар буурчээ. 2017 онд орон сууцны үнэ тогтвортой байна гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ онд орон сууцны үнэ тогтвортой байна  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй