Шууд Chart

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Жайка ОУ-ын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017-01-12 16:41:04

Эрүүл мэндийн яам ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг бэхжүүлэх нь” төслийн нэгжийн ажилтнуудыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус төслийн захирал бөгөөд хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Д.Очирбат  хүлээн авч уулзав.

Уулзалтанд төслийн ахлах зөвлөх Охара Хироши, төслийн зохицуулагч Нода Хироюки, хүүхдийн яаралтай тусламжийн сургалтын чиглэлээр богино хугацаагаар ажиллаж байгаа зөвлөх Иноүэ Нобуаки, төслийн ажилтан н.Тэгшжаргал нар оролцож төслийн тухай, төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч танилцуулав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат төслийн ач холбогдлын талаар дурдаж, цаашид төлөвлөгдсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд төслийн захирлын хувьд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Жайка ОУ-ын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй