Шууд Chart

Жосеф Байден “Эрх чөлөөний одон” хэмээх шагнал хүртлээ

2017-01-13 12:54:05

АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс олгодог “Эрх чөлөөний одон” хэмээх нэр хүндтэй шагналаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жосеф Байден шагнууллаа. Шагналыг өчигдөр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм.

Улс эх орон, ард түмнийхээ өмнө гавьяа байгуулж, идэвх зүтгэл гаргасан эрхмүүдэд  олгодог энэхүү “Эрх чөлөөний одон” нь АНУ-ын төрийн тэргүүний нэрэмжит шагнал бөгөөд АНУ-ын хамгийн өндөр 2 одонгийн нэг бөгөөд Конгрессын алтан одонгийн дараа орох төрийн өндөр одон медаль, шагналд тооцогддог, АНУ-ын иргэдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Барак Обама өөрийн дэд ерөнхийлөгч Жосеф Байдены өнгөрсөн хугацаанд улс эх орондоо хийж гүйцэтгэсэн нөр их ажил хөдөлмөрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналаа гардуулж байгаагаа хэлсэн байна.

Мөн энэхүү шагнал гардуулах ёслол нь ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд тус улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд гардуулж байгаа хамгийн сүүлийн шагнал нь болж байгаа юм. Өнгөрөгч 2016 онд ерөнхийлөгч Обамагийн зарлигаар нийтдээ 21 хүн энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртэж байсан аж.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жосеф Байден “Эрх чөлөөний одон” хэмээх шагнал хүртлээ  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй