Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн хүчний агаарын хөлөг тээгч "Ляонин" хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх сургуулилтад оролцохын тулд Тайванийн хоолойгоор дайран өнгөрсөн байна. Хятадын тэнгисийн цэргийн хүчний албан ёсны төлөөлөгч Лян Ян мэдэгдэлдээ ийнхүү тайлбарласан байна.
Мөн өмнөд Хятадын тэнгис рүү илгээсэн нисэх онгоц тээгч "Ляонин" болон түүнийг дагалдан яваа хөлөг онгоцууд Тайванийн хоолойгоор гарахдаа том хөлгүүдэд тавьдаг шаардлагуудыг нарийн чанд биелүүлснийг энд тэмдэглэсэн байна. Түүнчлэн навигацийн аюулгүй байдлыг хангахын тулд хөлөг дээрх шөнийн нэмэлт харуулыг чангатгаснаа мэдэгдэж байна. Өчигдөр Тайванийн батлан хамгаалахын яамнаас "Ляонин" тэргүүтэй агаарын цохилтын бүлэг Тайванийн хоолойгоор нэвтрэх явцыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн.
Мөн цэргийнхэн нь Хятадын байлдааны хөлөг онгоцууд Тайванийн нутаг дэвсгэрийн харьяа ус руу ороогүй, Тайванийн хоолойн дундах шугамыг даваагүйг мэдэгдэж байна. Хятадын байлдааны онгоцуудыг хянаж ажиглахын тулд Тайвань өөрийн сөнөөгч онгоцууд болон байлдааны хөлгүүдээ ашигласан тухай зарим хэвлэлүүд мэдээлж байгаа. Үүний зэрэгцээ барууны зарим ажиглагчид Тайванийн удирдагчийн Хойд Америкт хийж байгаа айлчлалын хариуд дохио сануулга өгөхийн тулд байлдааны онгоцныхоо сүр хүчийг гайхуулж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.
| “Ляонин” хөлөг сургуулилтад оролцохын тулд Тайванийн хоолойгоор дайран өнгөрчээ | ||
| Үзсэн: 2016 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.