![](/uploads/201311/news/thumb/bf3d1f0389e8f2fb2425fc128cad2eec_x3.jpg)
8:30-18:00 цагт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой менежмент – хамгаалалт, хяналт шалгалт” сэдвийн дор Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний II чуулган Төрийн ордны Их танхимд болно.
10:00 цагт ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал Азийн Паралимпийн Хараагүйчүүдийн Жудо Бөхийн тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртсэн тамирчин хүүхдийг хүлээн авч уулзана. ССАЖЯамны 302 тоот.
10:00 цагт Монголын анхны хоол, ундны "Ub food and beverage 2013" үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр Монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн, Монгол улсын шилдэг бартендер шалгаруулах тэмцээн, Мастер тогоочийн хийсэн гарын хоолны дуудлага худалдаа, хэн хамгийн их хотдог идэх вэ? зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа, тэмцээн болно.
11:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр бүтээж буй 108 цуврал “БУМБАРДАЙ аргалд явсан нь” зурган номын нээлт Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болно.
11.00 цагт MN мэдээллийн төвд “Их харанга” ХХК-иас Монгол Улсын цахим мэдээллийн нэгдсэн сан, түүнийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
12.00 цагт MN мэдээллийн төвд Офицерийн сургуулийн 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулж Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийнэ.
12:00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд С.Оюун сайд ”Өглөгч мод ба би” зургийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулна.
12.30 цагт MN мэдээллийн төвд “Зуун хувь цэцэрлэг” хөдөлгөөнөөс “Хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролыг ижил тэгш эрхтэйгээр авах ёстой” хэвлэлийн бага хурал болно.
14:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн ордонд Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.