Шууд Chart

О.Магнай төсвийн мөнгөөр мэндчилгээ дэвшүүлэхгүй байхыг уриаллаа

2013-11-01 11:31:44

Ямар нэгэн тэмдэглэлт баяр, ой арга хэмжээний үеэр төрийн байгууллагын дарга удирдлагууд сонин сэтгүүл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө зурагтай нүүр дүүрэн мэндчилгээ явуулдаг уламжлал тогтсоор багагүй хугацаа өнгөрлөө. Тэр ч бүү хэл сонин хэвлэлийн аль л өнгөтэй өөдтэй гэсэн зай талбайд үнэ хайрлахгүйгээр гарах сонирхол эрхэм улс төрчид, дарга нарт байдаг.

Уг мэндчилгээ гэх утгагүй зүйлд өнгөрсөн нэг жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс 1,000,000,000 гаруй төгрөг зарцуулдагдсан тухай мэдээлэл байдаг юм байна. Тиймээс 2014 оны төсөв хэлэлцэгдэж байгаа болон хэмнэлтийн талаар ярьж байгаа энэ цаг үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай сайд, гишүүд, төрийн байгууллагын дарга удирдлагуудад татвар төлөгчдийн мөнгөнөөс мэндчилгээ гэх утгагүй зүйлд мөнгө зарцуулахгүй байхыг уриаллаа.

Харин тухайн байгууллага хийсэн бүтээснээ тайлагнах, хийх ажлаа олон нийтэд мэдүүлэхийн төлөө хийж байгаа ажил бол дээрх мэндчилгээнээс огт өөр зүйл шүү гэдгийг онцоллоо.

Нийтэлсэн: Б.Баярт

О.Магнай төсвийн мөнгөөр мэндчилгээ дэвшүүлэхгүй байхыг уриаллаа   
Үзсэн: 1494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй