Шууд Chart

83 цогцолбор сургууль барина

2013-11-01 13:00:36

НИТХ-аас Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3500 м2 газраас багагүй эдэлбэр газарт 280 хүүхдийн суудалтай бага сургууль барих  байршил, газрын хэмжээг тогтоосон билээ.  Бага сургуулийг барихдаа нэг маягийн загвар зураг төслийн дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр барьж орчны тохижилт, зам талбайг  нь хамт шийдэх юм.

Урьдчилан төлөвлөж байгаагаар 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 34м х 54м хэмжээтэй 2-3 давхар байх бөгөөд стандартын шаардлага хангасан спорт заалтай,  сургуулийн урд хүүхдүүд тоглох уужим саруул талбайтай,  бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинг бүрэн хангасан байх юм.

Шинээр баригдах бага сургуулийн тоо дүүрэг бүрт харилцан адилгүй байх бөгөөд нийтдээ 83 сургууль барих аж. Бага сургууль барьснаар сургууль, цэцэрлэгийн  хүрэлцээ, хангамж сайжрахаас гадна хүүхдүүд гэрээсээ 500 метрээс илүү холдохгүйгээр сургуульдаа явах боломжтой болох юм.  

 
Нийтэлсэн: Б.Баярт

83 цогцолбор сургууль барина   
Үзсэн: 2440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй