Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганд оролцож үг хэллээ.
Тэрбээр “Монгол орныхоо байгалийн сайхныг унаган төрхөөр нь үр хойчдоо өвлүүлэх нь чухал. Энэ нь газар нутаг, уул усаа хааж хашихаас өөр ойлголт юм. Иргэд, үр хүүхдүүддээ бид байгалийн сайхныг мэдрүүлэх учиртай. Сайхныг нь мэдэрч, бахархаж байж хамгаална. Өнгөрсөн зун Богд ууланд явган аяллын таван маршрут гаргаж, зам жимийг цэвэрлэж, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулсан. Зураг авах, бичлэг хийх боломж бүхий талбай гаргасан. Энэ жимээр нийслэлийн 1000 багш сая алхлаа. Нутаг орондоо аяллын ийм чиглэл гаргах нь зүйтэй. Засгийн газар, БОНХЯ-наас ойн цэвэрлэгээг эхлүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улс жилд 600 гаруй мянган метр куб мод хэрэглэдэг. Гэтэл 64 сая метр куб мод унанги болчихсон өмхөрч байна. Ийм нөөцөө ашиглах зохион байгуулалт хийхгүй байна. Засгийн газар, БОНХЯ-наас ойн цэвэрлэгээг эхлүүлэх гэж байна. Унасан модыг цэвэрлэх нь ойн өсөлтөд эергээр нөлөөлнө. Энэ мэтээр үйл ажиллагаандаа шинийг эрэлхийлж, сэтгэл гарган ажиллах учиртай” гэж хэллээ.
Байгалийн сайхныг мэдэрч, бахархаж байж хамгаална | ||
Үзсэн: 1303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.