Шууд Chart

Tянаньмэний талбайн халдлагыг террорситууд үйлдсэн гэж таамаглаж байна

2013-11-01 13:27:49

Бээжин хотын төвд орших Тяньаньмэний талбайд болсон халдлагад Зүүн Туркестаны Лалын хөдөлгөөний  террорист бүлэглэл холбоотой гэж сэжиглэж байгаа талаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч уламжиллаа. Ослоос хойш  таван хүнийг сэжиглэн баривчилснаас гурав нь ослыг үйлдсэн этгээдүүд байжээ. Тэднийг Шинжаань Уйгарын автономит бүсээс ирсэн хэмээн баталж байгаа юм. Харин  ажиглагчид энэ ослын цаана үндэсний цөөнх болсон Лалын шашинт уйгарчуудын цөхрөл, тусгаар тогтнол, шашин шүтэх эрх чөлөөг хавчсан Хятадын бодлогыг эсэргүүцсэн тэмцэл улам бүр гаарч буйг илтгэж байна гэж үзсэн байна.  Хятадын төлөөлөгч үүнийг үгүйсгэж, тус улсын засгийн газар үндэсний цөөнх нэг бүрийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө байдаг гэж хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Tянаньмэний талбайн халдлагыг террорситууд үйлдсэн гэж таамаглаж байна  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй