Шууд Chart

Тайваньд газар хөдөлжээ

2013-11-01 13:51:30

Тайваньд өчигдөр орой орон нутгийн цагаар 20 цагийн үед 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нэг эмэгтэй бэртсэн байна. Тус улсын цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн голомт зүүн хэсэгт байсан ч, чичирхийлэл нь өргөн хүрээг хамарч, нийслэл Тай Пэйд газар хөдлөлтийн чичиргээн мэдрэгджээ.

 Аврах албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн үеэр 79 настай эмээ газар унаж, хөлөө хугалснаас бусдаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэсэн байна. Орон нутгийн телевизүүдийн дамжуулж байгаа дүрсэнд бууснаар газар хөдлөлтийн үед дэлгүүрийн лангуун дээрх бараа нурж, гэрэл цахилгаан яльгүй доголдол үүссэн харагджээ. Өнгөрсөн 6 сард Тайваньд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 19 хүн шархдаж байжээ.     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайваньд газар хөдөлжээ  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй