Шууд Chart

Европт ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна

2013-11-01 14:12:49

Евро бүсийн улс орнуудад ажилгүйдлийн түвшин өссөөр байна. Өнгөрсөн 9 сард тус бүсийн 17 орны ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр буюу 12,2 хувьд хүрсэн юм. Энэ байдал өнгөрсөн сард ч өөрчлөгдсөнгүй. Үүнээс ажилгүйдлийн түвшин хамгийн ихтэй улс нь Испани болоод байна. Тус улсын 25-аас доош насны залуусын дийлэнх нь ажилгүй, орлогогүй, ажлын байр олдахгүй байна.  Харин дараа нь Кипр улс 17,1 хувь, Португаль 16,3 хувиар удаалжээ. Харин Грек улсын хувьд сүүлийн үеийн мэдээлэл байхгүй байна. Өнгөрсөн 7 сард тус улсын ажилгүйдлийн түвшин 27,6 буюу бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогдож байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европт ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй