Өчигдөр Парис хотын төв гудамжинд байгаль орчныг хамгаалах Грийнпийс хөдөлгөөний дэмжигчид цугларсан байна. Тэд ОХУ-д саатуулагдаад байгаа тус хөдөлгөөний гишүүдийг суллахыг шаарджээ. ОХУ ын шүүх байгууллага хойд туйлд газрын тосны өрөмдлөг хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг саатуулах оролдлого хийсэн хэмээн хүрээлэн буй орчныг хамгаалах Грийнпийс хөдөлгөөний таван гишүүнд долоон жил шоронд хорих ял төлөвлөсөн байна. Жагсагчид энэ хэргийг энэ сарын 6-нд болох олон улсын шүүх хурлаар шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ шүүх хурал 1982 онд НҮБ-аас баталсан Далайн эрх зүйн конвенцын хүрээнд асуудлыг шийдвэрлэх юм байна.
| Парис хотын төв гудамжинд жагсаал боллоо | ||
| Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.