Шууд Chart

Mексикийн конгресс шинэ хууль баталлаа

2013-11-01 15:04:58

Мексикийн конгресс баталсан нэгэн шинэ хуулинд ерөнхийлөгч эрх нь зөрчигдөж буй хоригдлуудад өршөөл үзүүлж, суллах эрхтэй гэж заажээ. Энэ эрхийн дагуу Мексикийн Ерөнхийлөгч Пенья Ньето өдгөө 42 настай хоригдол  Альберто Патистан Гомесыг сулласан нь түүнийг нийгэмд гэм хоргүй гэж үзснийх юм. Хэрэгтэн Патистан Гомес нь 2000 онд орон нутгийн долоон цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн хэргээр 60 жил хоригдох ял сонссон байна. Түүний өмгөөлөгч болоод хүний эрхийн байгууллагынхан Гомесыг нийгэмд ямар ч хор хөнөөлгүй, өнгөрсөн хугацаанд хэрэг төвөгт огт орооцолдоогүй, сайн хүмүүжигч гэж баталжээ.  Гомес  энэ сарын эхээр тархины хорт хавдрын улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Mексикийн конгресс шинэ хууль баталлаа  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй