Шууд Chart

Шуурхай удирдлагын нэгдсэн төвтэй болно

2013-11-01 15:02:08

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дулаан, цахилгаан, ус сувгийн сүлжээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг холбогдох газрууд, хөдөлгөөний ачаалал, зөрчил, ослыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллаж байна. Эдгээр шуурхай мэдээллийн төвүүдийг нэгтгэж нэгдсэн нэг удирдлагаар хангах шаардлагатай байгаа бөгөөд  ингэснээр иргэд  цахилгаан, дулаан, ус сувгийн сүлжээ, замын хөдөлгөөний ачаалал зэрэг олон асуудлаар нэг л газар хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болох аж.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг дэмжиж, мэдээлэл хүлээн авах системийг боловсронгуй болгон, сайжруулаад Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
Нийтэлсэн: Б.Баярт

Шуурхай удирдлагын нэгдсэн төвтэй болно   
Үзсэн: 1800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй