Шууд Chart

Сирийн шинжээчид ажлаа амжилттай дуусгалаа

2013-11-01 16:01:13

Сири улсад ажиллаж байгаа олон улсын химийн зэвсгийн шинжээчид тус улс дахь химийн зэвсгийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг устгах ажлаа төлөвлөсний дагуу дуусгасныг албаныхан уламжиллаа. Гаага-д төвтэй химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр “Сирийн засгийн газраас мэдүүлсэн 23 газар дахь 41 үйлдвэрийн 39-ийг устгалд оруулж, хоёр нь үлдээд байсныг амжилттай гүйцэтгэж дуусгалаа” гэсэн юм. Үлдээд буй хоёр үйлдвэр Сирийн сөрөг хүчний мэдлийн газар байрладаг тул энд нэвтрэх нь шинжээчдийн аюулгүй байдалд халтай байсан юм. Засгийн газраас тус хоёр үйлдвэрийн төхөөрөмжүүдийг өөр газарт шилжүүлж өгч тусалсан байна. Ингэснээр шинжээчид ажлаа төлөвлөсөн хугацаанд дуусгаж чаджээ.  Тэдэнд одоо тус улсын химийн зэвсгийн нөөцийг устгах ажил үлдээд байгаа юм. 2014 оны дунд үед гэхэд 1300 тонн нөөцийг бүрэн устгаж дуусгах юм байна. Энэ  ажлынхаа нарийн төлөвлөгөөг 11 сарын 15-нд танилцуулах болжээ.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн шинжээчид ажлаа амжилттай дуусгалаа  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй