Шууд Chart

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулна

2017-01-26 17:05:23

Эрүүл мэндийн яамны Эм үйлдвэрлэл технологийн газрын Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэс, Азийн хөгжлийн банкны “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны төслийн баг хамтран “Чадавх бэхжүүлэх мэдээлэл солилцох” уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 01 сарын 25-26-ны хооронд зохион байгууллаа.

Уг уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, ТӨБЗГ-ын ХААХ, МХЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн Эмзүй, биоанагаахын сургууль, Азийн хөгжлийн банкны “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны төслийн гадаад болон дотоодын зөвлөхүүд,  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн ЭМГ, Төв аймгийн ЭМГ төлөөллүүд оролцлоо.

Энэ уулзалтаар эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулахад олон улсын туршлага, манай орны нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааны гарын авлагын төслийг танилцуулж, манай улсын нөхцөл байдалд нийцүүлэн эцэслэн боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулна  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй