Шууд Chart

Б.Батсайхан: Номоо хэвлүүлж чадахгүй байгаа би “Болор цом”-ыг яаж худалдаж авах вэ дээ

2017-02-01 13:11:43

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Болор цом-34” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, яруу найрагч Борхүүгийн Батсайхантай цөөн хором ярилцлаа.

-“Болор цом-34” яруу найргийн наадмын эзэн болсонд баяр хүргэе. Энэ баяраа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

-Баярлалаа. Нутгийн минь уул ус, хийморь түшлээ. Хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ дуулгасан даа. Дараа нь нутгийнхан болон найзууд гээд л.

-Таны шүлэг интернэт, сонинд нэлээн нийтлэгдэж. Ихэнхи хүн чамлалттай хандсан байна билээ. Та ч харсан байлгүй. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Яг үнэндээ би цоо шинэ хүн биш. “Болор цом” наадамд 10 удаа шүлгээ өгөхдөө найман удаа шилдэг 30-д багтаж байсан. Өвөрхангай аймагт болоход нь айргийн гуравт багтаж байлаа. Том жижиг 30 орчим яруу найргийн наадмаас түрүү, айраг хүртсэн. Би “Шинэ мянган” утга зохиолын нэгдэлд харьяалагддаг. Манай үеийнхнээс Ж.Мөнхбат, Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, Ц.Эрдэнэбаатар нарын зэрэг нөхөд маань “Болор цом”-ын эзэн болсон. Энэ удаа би хүртсэндээ баяртай байна. Намайг шүүмжилээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Юм хийж байгаа хүнээ муулахаасаа урьтаж, хийгээгүйг нь хэлээч ээ”.

-Та “Тэр эмэгтэй” шүлгээ хэзээ бичсэн бэ?

-Саяхан бичсэн. Энэ том наадмын түрүүг яагаад ийм шүлгээр хүртэж болохгүй гэж бодоод л бичсэн, өрсөлдсөн. Бас чадсан. Уянгын шүлэг байж болно шүү дээ.

-Зохион байгуулалтын хувьд ямар санагдсан бэ?

-Маш сайхан. Тэнд цугласан бүх хүн энэ үгийг хэлнэ дээ.

-Таныг хүмүүс “Дорнод аймгийн Засаг даргын эхнэртэй хамаатан. Тэгээд л энэ наадмын түрүүг хүртлээ” гэх юм...

-Би түүнтэй огт хамаагүй. Миний эхнэр Булган аймгийн Сайхан сумынх. Гэтэл огт танихгүй хүмүүс хүртэл тэгж хэлсэнд гайхаж байна. Арга ядахдаа тэднийг би “Ураг судлаач” юм болов уу гэж бодоод байгаа. Би нэг л эхнэртэй хүн. Дорнод аймагт эхнэр байхгүй.

-Мөнгө өгч түрүүллээ ч гэж ярьж байна ...

-Намайг мөнгөтэй болгож харсан хүмүүст баярлалаа. Тэгж харагдана гэдэг би чинь өнгөтэй л байна гэсэн үг биз дээ. Гэвч би номоо ч хэвлүүлж чадахгүй байна шүү дээ.

-Та утга зохиолын босгоор хэдэн онд анх алхав?

-1990 оноос хойш. Уг нь би сумынхаа уурын зууханд галчаар ажиллаж байсан юм. Тэр үед манай сумын цэргийн ангид ажиллаж байсан ахмад Зоригоо гуай надтай утга зохиолын тухай олон сайхан зүйл ярьдаг байлаа. Тэр нь л надад их нөлөөлсөн дөө. Зоригоо ах яруу найрагч О.Дашбалбар агсны төрсөн дүү Балжиннямын гэр бүлийн хүн юм.

 

Тэр эмэгтэй

 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдаг нь дуртай

Халууцсаар очиход минь тоон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

 

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Батсайхан: Номоо хэвлүүлж чадахгүй байгаа би “Болор цом”-ыг яаж худалдаж авах вэ дээ  
Үзсэн: 3563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.36.xxx] 2017-02-15 22:33
Ene muulaad bga humuus sainaaraa oorsdoo orood l tsom oo awcihalda
зочин [202.70.34.xxx] 2017-02-08 09:34
Болор цомыг би босоогоороо үзлээ монголын яруу найраг мөлхөж буй нь харагдлаа...
Зочин [202.70.46.xxx] 2017-02-05 23:46
Eejigee ter emegtee gej helj boldgiimuu minii duu
Зочин [178.11.5.xxx] 2017-02-03 06:04
modon hellegtei bolhi jumdaa. ene hunii chadal ni ene bailgui dee. odoo yahav
БИ [202.21.100.xxx] 2017-02-02 17:37
Уруул чимчигнүүлсэн намрын айраг шиг Уунгуут хөлчүүрхүүлэх сархдын шид шиг Учигийн чандаар тархинд асгарч Уярлын шидээр зүрхийг булгилуулагч Яруу найрагт дуртай сан. Би Босоо заяа минь гудайсны тэмдэг үү Болор цом нь боомилох нь энэ үү Монголын яруу найраг Модоо барилаа барилаа гэхэд Хүүхдийн тултираа шулганаан шиг Хүүхний нялуун бялдуучил шиг Инээд хүргэм шүлэг шалгаруулж Ичээж улайлгах нь яанам б
Зочин [59.153.85.xxx] 2017-02-02 09:20
Ямарч яруу юм алга.мэдэрэмж бүр алга.
ониго [59.153.113.xxx] 2017-02-02 01:10
Ийм шүлгээр Болор цом авчихаад ичээсэй. Уянсүх Базарсадын Баттулга нар ямар шүлэг уншлаа даа. Өмнөх өмнөх жилүүдийн тэргүүн шүлгүүд ямар тансаг чамин байлаа даа. Зүгээр л зайлвал таарна
Зочин [203.91.115.xxx] 2017-02-03 21:23
Чи өөрөө зайлна байгаадаа чадаагүйдээ битгий атаарх новш минь муусайн хийх юмаа олж ядсан хоосон толгойт минь
Зочин [103.26.192.xxx] 2017-02-01 16:24
Дорнодод БОЛОР ЦОМ сайхан болсон шүү.Б.Батсайхан гэж залуу утга зохиолд олон жил явсан эгэл даруу залуу.Үсээ ургуулж,өрвөлзөж,агсамнамж,цамнаж шоудсан хүмүүсийг түрүүлүүлээгүйд баярлаж байна.Яагаад эгэл боргил тал нутгийн залуу БОЛОР ЦОМ авч болохгүй гэж.Дорнодчууд дүүрэн сэтгэлтэй үзсэн дээ
zochin [202.70.46.xxx] 2017-02-01 14:21
Bolor tsom naadam uneheer dor orsniih. Shuleg muu baij bolno shuugch muu baij bolohgui. Muuhai shuleg bolson baina lee.
Зочин [124.158.112.xxx] 2017-02-01 13:48
эр хүн. Сайхан л найраөгч бн Сайхан гүндүүгүй эр хүн энэ ярианаас цухалзаад бн
. [202.126.89.xxx] 2017-02-01 13:47
Яагаад ийм шүлгээр түрүүлж болохгүй гэж гэсэн бодол нь болж л байна. Гэхдээ "Дорнод аймгийн Засаг даргын эхнэртэй хамаатан" төрөл садан гэж байсаан гэж асууж байхад би ганцхан эхнэртэй гэнэ шүүү!
Эхнэр нь Булганы Сайхных гэдгэ хэлсэн л байна ш дээ. Тэгээд би ганц эхнэртэй гэсэн байна даг [202.131.228.xxx] 2017-02-01 16:27
Эхнэр нь Булганы Сайхных гэдгэ хэлсэн л байна ш дээ. Тэгээд би ганц эхнэртэй гэсэн байна даг
Цэнгэл [202.72.242.xxx] 2017-02-02 09:34
Яруу гэдэг нь эгшиглэн, найраг гэдэг нь ухаан л баймаар юм даа. Энэ шүлгийг бичсэн, шалгаруулсан хүмүүс нь бүгд "сэтгэц"-тэй юм биш үү Иймэрхүү шүлэг шалгаруулаад байвал "Болор цом" гэж ард түмний дунд нэр хүндгүй болсон тэр яруу найргийн наадам шиг юм аа болимоор юм. 90-ээд онд хичнээн сайхан шүлгүүд уншигддаг байлаа. Энэ нийгэмд гэрэл гэгээтэй зүйл байхгүй болжээ. Эмгэнэл...
Зочин [202.179.27.xxx] 2017-02-01 16:54
Dargiin ehnertei hamaatai yu geheer uuriinhuu ehneriig yaritsan bgaaz de teriig heleed bgaan bishu

Бидэнтэй нэгдээрэй