Шууд Chart

2017 оныг "Нийгмийн эрүүл мэнд-хариуцлага хамтын ажиллагааны жил" болгон зарлажээ

2017-02-02 15:29:33

Хөвсгөл аймгийн  Эрүүл  мэндийн  газраас  2017  оныг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-ХАРИУЦЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ” болгож  зарлан  нээлтийн  үйл  ажиллагааг  2017 оны 02 сарын  01-ний  өдөр  ЭМГ-ын  сургалтын  танхимд  23 сум,  5  өрх,  ЗӨСТөвтэй  цахимаар   холбогдож  нээлтийг зохион  байгуулжээ.

Нээлтийн  арга  хэмжээнд  ЗДТГ, Мөрөн  сумын  ЗДТГ,  БСГ, БТСГ, ГБХХЗГазар, ЭМГ,  Цагдаагийн  газар,  Онцгой байдлын  газар,  УЗХороо, Дэлхийн  Зөн  ОУБ, НЭ, Хувийн  хэвшлийн  ЭМБ-уудын  дарга,  төлөөлөлүүд оролцож  нэрэлсэн  жилийн  хүрээнд  хамтран  ажиллах  ажлын саналыг танилцуулан  мэндчилгээ  дэвшүүлэн  хамтран  оролцсон  байна. Мөн  Галт сумын  ЭМТ,  Далайн-Элбэрэлт  өрхийн  ЭМТ-үүдэд  онлойнаар  холбогдож  мэндчилгээ  дэвшүүлэн  ажилласан  байна.

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-ХАРИУЦЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ” –ийг  хэрэгжүүлж  ажиллахаар  4  зорилт,  41  үйл  ажиллагааг  хэрэгжүүлэн  ажилахаар  эхлээд  байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

2017 оныг "Нийгмийн эрүүл мэнд-хариуцлага хамтын ажиллагааны жил" болгон зарлажээ   
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй