Шууд Chart

Д.Болормаа: Монгол брэндийн бүтээгдэхүүнийг Японд интернэтээр худалдаалж байна

2017-02-09 09:38:55

Д.Болормаагийн намтар ерөнхийдөө товчхон ч Японд олон жил амьдарсан түүнээс тэндхийн сонин, ахуй амьдралын зах зухаас сонирхсон сонирхол маань олныг яриулж чадсан юм. Тэрбээр Монголынхоо брэнд болсон бүтээгдэхүүнийг өөрийн хэмжээнд таниулж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж чаджээ. Болормаа хилийн чинадад ажиллаж, амьдарч байгаа мянга, мянган бүтээлч залуусын нэг. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Япон орныг зорих болсон шалтгаан юу вэ? 

-Миний хувьд 2006 оны дөрөвдүгээр сард Японд суралцахаар ирсэн. Эхлээд япон хэлний бэлтгэл сургууль, дараа нь их сургуульд суралцсан. Уг нь сургуулиа төгсөөд Монголдоо  багшийн мэргэжлээр ажиллана гэж бодож байсан юм. Хувь заяа минь ингэж зурагдсан бололтой. Нөхөртэйгөө хоёрдугаар дамжааны оюутан байхаасаа үерхэж, амьдралаа холбоод Японд амьдрах болсон. Би энд 11 жил болж байна.

-Анх очиход, ялангуяа ахуй соёлын хувьд манайхаас ялгаатай нь юу байв?

-Эрс ялгаатай биш л дээ. Гудамжинд хог, шүлсээ хаядаггүй, ер нь бол амьдрах орчин нь маш цэвэрхэн санагдсан. Их зарчимч хүмүүс байдаг. Мэндлэхээс эхлээд “баярлалаа”, “уучлаарай” зэрэг үгэнд их үнэ цэнэ өгдөг ард түмэн.


Даринчулуун овогтой Болормаа

  • 2001-2006 онд Монголд Олон улс судлалын дээд сургуульд  гадаад худалдааны ажилтан  мэргэжлээр
  • 2006-2008 онд Киото хотын “Киото Минсай”япон хэлний сургууль
  • 2008-2012 онд “Киото Нотр Dат” их сургуулийг соёл судлаач,япон хэлний багш мэргэжлээр төгссөн.
  • Монгол хувцас барааны интернэт дэлгүүрээ 2011 онд нээн ажиллуулж, 2016 оны наймдугаар сараас эхлэн монгол барааны дэлгүүрээ нээж ажиллуулжээ.

-Япон орны өнөөгийн түвшинд хүрсэн хөгжил юунаас эхтэй гэж та боддог вэ?    

-Хөдөлмөрч, дээр нь цагийг их чухалд үздэг. Энэ нь Япон улс хөгжих  гол хүчин зүйл байсан болов уу гэж би боддог юм.

-Япончуудын баримталдаг гол зарчим олон зүйл дээр ажиглагддаг байх. Та жишээ татаж яриач?

- Ямар ч үед бусдад төвөг садаа болох ёсгүй гэж үздэг. Хамгийн наад захын жишээ бол шөнө, оройн цагаар хөршдөө төвөг учруулахгүйн үүднээс  чимээ шуугиан гаргахгүй байхыг хичээдэг.  

-Хүүхдээ хүмүүжүүлэх, хөгжүүлэх тал дээр тусгаж авмаар зүйл байх юм уу?

 -Ээж, аав, багш нь бага насны хүүхдийг сайн сургадаг. Юмыг хэцүү гээд дундаас нь амархан шантрахгүй байхыг зааж өгдөг. Хүүхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сургах, багаар ажиллах чадварыг багаас нь эзэмшүүлэхэд анхаардаг юм билээ.  

-Нийгмийн хангамжаас нь санаа авмаар давуу тал нь юу байна?

-Хүүхдийг ээжийнхээ гэдсэнд байхаас эхлээд нийгмийн халамж үйлчилгээ үзүүлдэг гэж болно. Жирэмсэн эхэд цалинтай чөлөө олгодог. Миний бодлоор хүүхдийн тэтгэлгийн мөнгийг улсаас хангалттай өгдөг нь хүүхдийг эрүүл өсөж торниход маш их дэмжлэг болж өгдөг санагдсан.

-Судалгаагаар япон хүн хамгийн урт насладгийг тогтоосон. Энэ нууц нь юундаа байдаг юм бол?

-Хүнсэндээ тос бага хэрэглэдгээс гадна хүнсний ногоог түлхүү хэрэглэдэг нь эрүүл байх нэг үндэс нь. Өдөрт идэж байгаа хоол хүнснийхээ калорыг хянадаг хүн их байдаг. Эндхийн дэлгүүрт худалдаадагдаж байгаа хүнсний уут, шошгон дээр тухайн хүнсэн дэх калорын хэмжээ бичигдсэн байдаг учраас  өөрийн өдөрт авах калорыг хянах бүрэн боломжтой. Бас хүнсний аюулгүй байдал нь урт наслалттай холбоотой. Хугацаа нь дуусаагүй шинэ хүнс хэрэглэсэн хүний дотор гэдэс эрүүл байж чадна гэж тэд үздэг. Хоол хүнснээс гадна эм эмчилгээ өндөр хөгжсөн нь япон хүний наслалтыг уртасгаж байдаг гэж би хувьдаа боддог.

-Та Япон соёл судлаачийн мэргэжилтэй гэсэн. Тэдний түүх,  соёлын сонирхолтой баримтаас нэлээдгүй судласан байх?

-Тийм ээ. Судалж байсан. Сонирхол татах зүйл олон бий. Эртний өгүүлэл болон шүлгийг тайлж унших дадлага хийж байсан. Сэтгэл хөдөлгөсөн сайхан агуулгатай байдаг. Хэл бичиг, зураг, хувцас гээд судлавал агуу их түүх соёлтой орон.

-Монголынхоо брэнд бүтээгдэхүүнийг зардаг дэлгүүртэй гэж сонссон. Чухам ямар бүтээгдэхүүн борлуулдаг талаар сонирхож болох уу?

-“Гоёл кашмер”, “Мөнх кашмер”, “Монгол оймс”, “Тод оймс” зэрэг компани болон Монголынхоо хувиараа гар урлал хийдэг хүмүүсээс бүтээгдэхүүнээ авч худалддаг. Өмнө нь манайх интернэт худалдаа хийдэг байсан. Харин одоо дэлгүүртэй болсон. Манайх Киото, Осака, Кобе хоттой ойролцоо байдаг “Хёого Кэн Како Гүн” нэртэй жижигхэн  хотод байдаг. Дэлгүүртээ тэмээний ноос, хонины ноос, сарлагийн хөөврөөр хийсэн өмд, цамц, малгай, бээлий, нуруувч мөн эсгий улавч, эсгий тоглоом  худалддаг.    

-Дэлгүүрээс чинь япончууд голдуу юу худалдаж авдаг бол?

-Ноос ноолууран хувцас авдаг. Дулаан, зөөлөн, чийг татахгүй учраас нэг хэрэглэж үзсэн хүн дахин авах нь олон шүү.

-Тэд ихэвчлэн танай бүтээгдэхүүний тухай мэдээллийг интернэтээс олж мэддэг үү?

-Тийм ээ. Интернэтэд тавьсан мэдээллийг хараад зорьж ирдэг. Зарим нь интернэтээр шууд захиалдаг юм. Интернэт дээр барааныхаа тухай дэлгэрэнгүй бичиж сурталчилдаг. Интернэтээр худалдаа хийх нь Японы өнцөг булан бүрт хүрч чадах учраас олон давуу талтай.

-Дэлгүүр ажиллуулахад түрээс өндөр үү?

-Том хотуудад бол түрээс их өндөр. Манай дэлгүүрийн түрээс харьцангуйй хямд л даа. Дээд давхарт нь манай гэр, доод давхартаа дэлгүүр маань байдаг юм.

-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Японд олон жил амьдарч байгаагийн хувьд сонирхуулж  ярих зүйл их бий  байх. Ер нь Японд  гадаад иргэд ажиллаж, амьдрах нөхцөл ямар байдаг юм бол. Ялангуяа монголчуудын хувьд. Ажил хийж, мөнгө хураая гэхэд визнээс эхлээд олон хүндрэл байдаг нь мэдээж?

- Хүн өөрөө хичээвэл энд амьдрахад хэцүү биш. Ажиллаж олсон мөнгөө гамтай хэрэглэвэл хангалттай хүрнэ. Өртөг тийм ч их өндөр биш учраас  хадгаламж хийх боломжтой.

-Монголчууд байр, хоолондоо сард  дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг бол?

-Байр нь том хотуудад үнэтэй. Захдуу газраа хямд байдаг. Байрны хөлсөнд сард дунджаар сая төгрөг, хоолны хувьд 600 мянга, бусад зардалдаа 300 мянган төгрөг орчим зарцуулахад амьдраад байж болно.

-Сарын цалин болон ажлынх нэг цагийн хөлс нь ямар байдаг юм?

-Цагийн ажлын хувьд нэг цагийн цалин 800-1500 иен байдаг. Сарын цалин нь урт богино цагаар ажилласан эсэх, мөн шөнө, өдөр ажилласан эсэхээсээ шалтгаалаад янз бүр л дээ.

-Монголчууд ихэвчлэн ямар ажил хийдэг вэ?

-Ихэвчлэн цахилгаан болон техник хэрэгслэлийн үйлдвэр, хүнсний  үйлдвэр, зочид буудал, хоолны газарт ажилладаг. Анх ирээд хэл сайн сурч чадаагүй байгаа хүмүүс үйлдвэрт ажиллахад зүгээр байдаг. Ямар ч ажил хийхдээ зогсоогоороо ажилладаг учраас эхэндээ хөл их өвддөг. Гэхдээ дасаад ирэхээр өвдөхөө больчихдог юм. Тийм болохоор анх ажил хийж байгаа хүн хөл өвдөж байна гэж бодолгүйгээр ажиллаад  байх хэрэгтэй.

 -Ажлын цаг нь хэр урт вэ?

 -Хуулиараа бол оюутнууд  өдөрт  дөрвөн цаг, долоо хоногт 28 цаг ажиллаж болохоор заасан байдаг. Ер нь бол ажлын цаг нь 3-10 цаг байдаг.

-Монголчуудын хувьд ажилдаа хэр хариуцлагатай ханддаг вэ?

-Хариуцлагатай хүмүүс  байгаа, байгаа. Хариуцлага багатай нь ч байна. Согтуу ажилдаа ирнэ. Худлаа хэлж чөлөө авна. Япончууд чөлөө авахад их дургүй. Яагаад гэвэл нэг хүн чөлөө авахад бусад нь тэр хүний ажлыг хийх болдог учраас. Ажилдаа  хариуцлагагүй хандаад байвал япон хүмүүсийн харьцаа муу болоод эхэлдэг.

-Японд монголчууд нутаг нэгтнүүддээ зориулсан үйлчилгээний газар ажиллуулдаг биз дээ. Тухайлбал, хоолны газар гэдэг ч юм уу?

-Монгол хоолны газар Токиод их бий.Тэндээс бууз, хуушуур идэж бас караокед нь орж болдог. Голдуу Цагаан сар, наадам зэрэг тэмдэглэлт баяруудаар монголчууд маань их цугладаг.   

-Таны дэлгүүр ашигтай ажиллаж чадаж байна уу?

-Монголоос бараа авч байгаа компанийг, Монголын компанид зуучлах ажлыг  ч бас давхар хийдэг. Японы худалдан авагч нар гол нь  чанарыг  эрхэмлэдэг. Барааны талаар гомдол гарах, буцаах асуудал гаргахгүйн тулд Монголоос авч байгаа барааны чанарыг маш сайн шалгаж авдаг. Тэгээд бараагаа нэг их үнэтэй зардаггүй. Бараа нь хямд байвал эргэлт сайтай гэж тэд үздэг. Миний хувьд олсон ашиг маань амьдралд хүрэлцээтэй л байдаг юм.

-Японд сурч, мэдсэн амьдралын туршлагаа эх орондоо хэрэгжүүлэхсэн гэх бодол бий юу?

-Япон орноос үлгэр авах олон зүйлийг, мөн өөрийн сурч мэдсэнээ монголчууддаа хэлж өгөхсөн гэдэг бодлоос гадна эх орондоо хувь нэмэртэй ажил хийхсэн гэж боддог.

Б.Туул












Д.Болормаа: Монгол брэндийн бүтээгдэхүүнийг Японд интернэтээр худалдаалж байна  
Үзсэн: 5697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.218.xxx] 2017-02-13 12:46
mongol orniihoo brend bolson buteegdehuuniig mon ulamjlalt soyliig ypond tanuilj chadaj baigaa egel daruuhan ene l emegteid ajil amidrald ni amjilt husie
Зочин [139.5.218.xxx] 2017-02-13 11:53
duudee ajliin ondroos opndor amjilt husen erooe
Baigali [126.235.63.xxx] 2017-02-12 08:23
www.amarzam.com
Зочин [126.235.63.xxx] 2017-02-12 08:22
ypond amidarch bgaa humuus hereg bolj magadgui www.amarzam.com ene dulguuriin internet hayg ni
もみじまんじゅう [126.161.68.xxx] 2017-02-11 12:36
ラクダのスカーフを購入しました。柔らかくてすごくあったかい。 デザインも可愛くて使いやすいので大満足! お友達も購入しました❣️
Зочин [150.129.143.xxx] 2017-02-11 11:50
Saihan yariltslaga unshlaa. Amjilt
Aav [126.28.85.xxx] 2017-02-10 21:48
Ikh zov yum khiij bna.
Зочин [59.153.112.xxx] 2017-02-10 18:31
ЗӨВ ШҮҮ
Eej [66.181.186.xxx] 2017-02-09 23:25
Mundag oxin yuma mongoliigo xariin orond surtalchlaad saixan ajil xiij bga dvvde amjilt xvse ulam sain ajilaarai mun ger bvld ni az jargal ervvl enxiig xvse
Зочин [103.229.121.xxx] 2017-02-09 22:32
Amjilt husie Boloroodoo
Зочин [103.57.95.xxx] 2017-02-09 22:14
Mundag shuu.naizaaraa baharhaj bn.amjilt
Зочин [150.129.143.xxx] 2017-02-09 21:43
Ulam ih amjilt
Bata [139.5.218.xxx] 2017-02-09 19:40
Amjilt husii mundag busgui bn
Зочин [202.9.43.xxx] 2017-02-09 19:34
sain uu duudee ajlin ondor amjilt husie . olon olon mongol buteegdehuun ee jpon humuust taniullaarai
Зочин [182.251.244.xxx] 2017-02-09 16:13
Ymar goe yum ve!Ypond iim goe delguur ajiluulaj bga busgui de tsaashdiin ajild n undur amjilt husye Gaihaltai
Enkhee [182.251.244.xxx] 2017-02-09 16:09
My nz yostoi mundag Nzaaraa unheer baharaj bn amjilt nzaa ymar goe yum ve
khatnaa [103.26.193.xxx] 2017-02-09 14:26
mongoliihoo buteegdhuun bolon neriig gadaadd gargaj yawaa mundag naizdaa amjilt husie oshoo olon buteegdhuun gargaj mongoliihoo neriig ondort orgoj yawaarai naiz amjil hudulmuruus ehtei baidg shuu
Зочин [49.0.186.xxx] 2017-02-09 14:00
mundag saihan delguur baina. hicheegeerei.
Зочин [49.0.186.xxx] 2017-02-09 13:53
Saihan delguur neejee.Mongoloo surtalchij bgaa emegteid amjilt husie
Зочин [49.0.186.xxx] 2017-02-09 13:41
Ochij uznee. Mundag yumaa. Amjilt husie
Зочин [49.0.186.xxx] 2017-02-09 13:32
Mongolaa surtalchilj baigaa ajilch hicheengui bas saihan eejid amjiltiin deediig husie
Зочин [66.181.160.xxx] 2017-02-09 13:13
Монголынхоо нэрийг,үйлдвэрлэгчидээ дэмжин ажилладаг дүүдээ ажлын амжилт хүсье.Биднийг сурталчилан ажилладагт баярладаг шүү.Улам өргөжин дэвжих болтугай
Зочин [49.0.186.xxx] 2017-02-09 12:52
Mundag yumaa mongoldoo tom hurungu oruulalt hiij bga yum bna da.
Зочин [114.148.220.xxx] 2017-02-09 12:44
mundag egchdee amjilt husye unher goy delgur bna tegj bgad beg ochino
Зочин [126.235.63.xxx] 2017-02-09 12:32
Mundag busgui shuu.Engej hicheej yvaa humuus tsuuhun bhaa ypond. Amjilt Delguur ni ymar ch goe ymbe
Naraa [150.129.143.xxx] 2017-02-09 12:22
Mongoliinhoo neriig gargaj yvaa busguidee amjilt husye

Бидэнтэй нэгдээрэй