Шууд Chart

Монголын үнэртэй салхи

2017-02-09 09:52:14

Реалист уран бүтээлчдийн нэг Х.Баярмагнай “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэдэх “Бест арт” галлерейд "Монголын үнэртэй салхи” үзэсгэлэнгээ дэлгээд байна. Эх орныхоо түүхэн үйл явдал, нэрт уран бүтээлчид болон байгалийн үзэсгэлэнт газар, сэтгэл, итгэлийн тухай харуулсан 27 бүтээл олны хүртээл болж байгаа юм. “Монголын үнэртэй салхи” үзэсгэлэн нээлтээ хийгээд цөөн хонож байгаа ч Монголын төдийгүй гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдээд эхэлжээ.

Уран бүтээлчид БНСУ-д удахгүй зохиогдох үзэсгэлэнд оролцох урилга ч ирсэн байна. Х.Баярмагнай "Миний 20 жилийн хөдөлмөр “Монголын үнэртэй салхи” үзэсгэлэнд дэлгэгдсэн" хэмээн ярьж байлаа. 

Үзэсгэлэнд Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, Ардын жүжиггчин Дамчаа агсан, Төрийн шагналт, алдарт яруу найрагч Чойном агсан, 41 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан “Суварган цэнхэр уулс” киноны тухай өгүүлэх бүтээлүүдээс дэлгэсэн нь үзэгчдийн таашаалыг  хүртэж байсан юм. Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх “Монголын үнэртэй салхи" үзэсгэлэнгийн бүтээлээс та бүхэнд толилуулж байна.

 

Ц.Хулан


Монголын үнэртэй салхи  
Үзсэн: 2518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Цэцгээ [202.179.29.xxx] 2017-02-19 16:07
Маш сайхан зурагнууд байна. Зураг бүр нь уран сэтгэмжтэй. Ялангуяа нохойтой хүүхэд
Үзэгч [122.201.22.xxx] 2017-02-11 08:45
Хорвоог ямар гоё нүдээр хардгын бэ?Уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе!

Бидэнтэй нэгдээрэй