Шууд Chart

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын хурал боллоо

2017-02-09 13:34:27

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комиссын хуралдаан 2 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яаманд болж, 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн МҮК-ын дарга Ц.Мөнх-Оргил үндэсний комиссоос 2016 онд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлснийг тэмдэглэж, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар заавар чиглэл өглөө. Хуралдааны үеэр үндэсний комиссын гишүүд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, соёлын өвүүдийг ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгүүлэх, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.


ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын хурал боллоо  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй